Меркель НҮБ-ын хүмүүнлэгийн чуулганд оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Меркель НҮБ-ын хүмүүнлэгийн чуулганд оролцоно

НҮБ-аас анх удаа зохион байгуулах хүмүүнлэгийн чуулга уулзалтад Германы канцлер Ангела Меркель оролцохоо мэдэгдлээ. Европын дүрвэгсдийн хямралын гол бодлого зохицуулагчийн хувьд Германы канцлер Ангела Меркель хүмүүнлэгийн чуулганд оролцох аж. Туркийн Истамбул хотноо тавдугаар сарын 23-24-ны өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтад дэлхийн 50 орчим орны лидер оролцохоо мэдэгдээд байна. АНУ-ын зүгээс олон улсын хөгжлийн агентлагийн даргыг чуулга уулзалтад төлөөлөгчөөр оролцуулах гэнэ. Дээд хэмжээний чуулга уулзалтад одоогийн байдлаар дэлхийн 110 орон төлөөлөгчөө илгээхээ мэдэгдсэн байна. Хүмүүнлэгийн чуулга уулзалтын нэг гол зорилго нь яаралтай тусламж хэрэгтэй олон сая хүнд туслах санхүүжилтийг босгох юм.

Харин эрүүл мэндийн тусламжийн “Хил хязгааргүй эмч нар” (MSF) байгууллага НҮБ-ын хүмүүнлэгийн чуулга уулзалтыг “сайн зорилгын дор муу явдлаа далдлах оролдлого” хэмээн шүүмжилж, оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж