Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.

Тус хуралдаанаар  Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл 

Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,  

Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг сонсохоор төлөвлөөд байв.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж