-Гэхдээ энэ бол цэвэр ёс суртахууны асуудал юм-
Панамын оффшор дансны дуулиан дэлхийн дахины анхаарлын төвд байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлгэж буй Панамын оффшор дансны хэрэг Монголын улс төр, нийгэм сошиалын ганц сонин болоод байна. Тиймээс оффшор бүс гэж юу болох, тэнд мөнгөө нуух нь гэмт хэрэг мөн үү гэдэг асуудлаар эдийн засагч Л.Оюунаас цөөн асуултад хариулт авлаа.
-Оффшор бүс гэж яг ямар бүсийг хэлдэг юм бэ. Та товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөөч?
-Оффшор бол англи хэлний offshore буюу “эргээс гадуур”, “хилээс гадуур” гэдэг үгнээс үүссэн татвар төлөвлөлтийн арга юм. Ойлгомжтойгоор хэлбэл татваргүйгээр бараа үйлчилгээ эрхлэх бүс гэсэн үг.
-Оффшорт мөнгөө нуух нь гэмт хэрэг мөн үү?
-Оффшорт мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж Монголд хуульчилсан зүйл байдаггүй. Гэмт хэрэг гэхээсээ цэвэр ёс суртахууны асуудал юм даа. Тэнд хэн нэгэн мөнгөө хадгалууллаа гээд тэр гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Оффшорт нуусан мөнгө нь цэвэр үү, бохир уу гэдгийг шүүхээс тогтоогоогүй бол хэн нэгнийг оффшорт хулгайн мөнгөө нуусан гэж яллах нь өөрөө гэмт хэрэг болно. Гол нь ямар мөнгийг нуусан бэ гэдэг л чухал. Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хүн нуух уу.
-Оффшор илүү найдвартай гэж хадгалуулсан байж болох уу?
-Татвараас л зугатаж байгаа арга юм даа гэсэн хариу өглөө.
Мэргэжлийн эдийн засагч ингэж үзэж байна. Харин иргэд, олон нийтийн сүлжээний идэвхтнүүд дараах байр суурийг илэрхийлжээ.
Оффшорын тухай сошиалд хэн юу хэлснийг сонирхуулъя.
БАТ ИНЖЕНЕР @batengineer : Төлсөн татварыг маань асар зөв зарцуулдаг төртэй болчихвол та нарын хамтаар оффшорыг ад үзэж болох л юм. Яг үнэндээ бол найрлачихдаг шүү дээ
Э.Батбаяр @BatbayarE: МАН-ы сүүлийн хоёр ерөнхий сайдын нэр оффшортой холбогдоод явчвуу яав, Сү.Батболдын ах, С.Баярын охид, тэд ч өөрсдийн нэрээрээ оффшордохгүй.
Аанхаа @Aanxaa: Одоо оффшор данс сонгуулийн шоу болно, тухайн үед нь нийтэд зөв ойлголт өгөөгүйн гай. Одоо мянга тайлбарлаад хэн ч хүлээж авахгүй, хохино.
Элийрэгч@Uyanga_ts: Ернол Монголоо л оффшор бүс болгохын төлөө тэмцэлдвэл мөнгө татдаггүймаа гэхэд дарга нарын тэр их мөнгө далайн чанад руу гарахшуйшд
Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg: Одоо Оффшор гэж бас нэг "аллага" гаргаад ирсэн үү ккк.
Б.ХОНГОР