Төмөр замд буудалцаан болсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Төмөр замд буудалцаан болсон уу?

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийнхан урьд шөнөжин ажиллаж, сэжиг бүхий этгээдийг баривчилжээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 79 дүгээр байр /Төмөр замд байрлах Дамбын Хишгээгийн барьсан байр гэдгээр нь хүмүүс андахгүй/ амьдрах 40 орчим насны эрэгтэйг баривчилсан байна. Цагдаа нар шөнийн 02 цагаас өглөөний 9 цаг хүртэл ажиллажээ.

Тус байрны иргэдийн мэдээлснээр цагдаа нар тус байранд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан байна. Мөн шөнө дундын үед буун дуу гарсан гэжээ. Харин цагдаагийнхан дээрх баривчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, буун дуу гарсан гэдгийг ч үгүйсгэж байлаа.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж