Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригоо цуцална

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригоо цуцална

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсын эсрэг зэвсгийн хоригийг цуцалж, хамтарсан цэргийн үйл ажиллагааг дэмжих болжээ. АНУ нь 30 жилийн өмнө Вьетнамын эсрэг зэвсгийн хориг тавьсан байв. Барак Обама энэ тавдугаар сарын сүүлээр Ханойд айлчлахтай зэрэгцэн Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцлахаар яригдаж эхэлжээ. Түүнчлэн айлчлалын үеэр АНУ болон Вьетнамын хооронд батлан хамгаалахын том хэмжээний гэрээ хэлцэл байгуулагдах магадлалтай. Гэхдээ Вашингтон Ханойтой  харилцаагаа бэхжүүлэхэд юуны өмнө Вьетнамыг нэг намын системээс татгалзахыг шаардаж байгаа аж.

Өмнө нь 2014 онд Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг хэсэгчлэн цуцалсан нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулж байв. АНУ Вьетнамын эсрэг зэвсгийн хоригоо цуцлах нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулна хэмээн Хятадын албаныхан эсэргүүцжээ.  

Гэтэл Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас үүдэн Азийн хөрш орнууд Бээжингийн цэргийн хүчирхэгжилтийн эсрэг армиа шинэчилж эхлээд байгаа юм. Вьетнам нь хүйтэн дайнаас хойш голдуу ОХУ-аас армийн зэвсэг техникийг худалдан авчээ. Сүүлийн үед АНУ-аас цэргийн зэр зэвсэг, техник худалдан авах боломжийг эрэлхийлэх болсон байна.  Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж