16 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

16 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хоёр дахь ээлжийн 23 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сардаа багтаж олгох юм байна.

Буцаан олголтонд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг хоёр хэсэгт хуваасан юм. Эхний ээлжид нэгдүгээр сарын 22-ноос өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийг хамруулсан. Эхний ээлжид багтсан 11 700 иргэнд 9.2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өнгөрсөн сард олгосон. Харин нэгдүгээр сарын 22-ноос хойш бичиг баримтаа бүрдүүлсэн хоёрдугаар ээлжийн иргэдийн буцаан олголт хүлээгдэж байгаа юм.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ. Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт юм байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулиар хөнгөлөлт эдлэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75 мянгад хүрчээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж