“Цэвэр ой” төсөл ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Цэвэр ой” төсөл ажлын байр бий болгоно

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 30 мянган ажлын байр бий болгох төслийг өнөөдөр хэлэлцүүллээ.  Манай улсын нийт ойн 70 хувь нь болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавьжинд баригдсан ой эзэлж байгаа ба энэ нь дэлхийн дулаарал нэмэгдэж байгаатай холбоотойгоор түймэр гарах нөхцлийг бүрдүүлдэг байна. Хөгширч хөгцөрсөн ой модыг цэвэрлэх ажлын байр бий болгосноор нийт 30 мянга гаруй хот хөдөөгийн иргэд түр болон бүр ажлын байртай болох юм байна.  Иймээс иргэд, олон нийт, орон нутгийн төр, захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ТББ, сайн дурынхныг “Цэвэр ой” хөтөлбөрөөр дамжуулан бүх нийтийн хөдөлгөөний хэлбэрээр ой цэвэрлэгээний ажилд татан оролцуулах, түүний дотор аймаг, дүүргийн ажилгүй иргэдийг мэргэжлийн холбоодын оролцоотой бүлгээр зохион байгуулж, орлоготой болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж