Тэс шатахууны хөнгөлөлтийн карт хэрэглэгчдийн гар дээр очлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Тэс шатахууны хөнгөлөлтийн карт хэрэглэгчдийн гар дээр очлоо

Тэс Петролиум ХХК нь өчигдөр /2016.05.09/ шатахууны хөнгөлөлтийн картын нээлтээ хийлээ.  Картын хэрэглэгч болсоноор шатахууны литр тутмаас 50 төгрөгийн шууд хөнгөлөлтийг газар дээр эдлэж болох ажээ. Одоогоор Улаанбаатар хот, Налайх дүүрэгт байрлах 21 шатахуун түгээх станцуудад энэхүү хөнгөлөлтийн картын систем ашиглагдаж эхэлж байгаа бөгөөд ирэх 5 болон 6-р саруудад Дархан, Эрдэнэт болон хөдөө орон нутгийн ШТС үүд хамрагдах юм.

Тус компаний борлуулалтын албанаас  тайлбарласнаар шатахууны хөнгөлөлт эдлэхийн тулд картыг заавал мөнгөөр цэнэглэх шаардлагагүй, хөнгөлтийн картын эзэмшигч бүр шатахууны картаа шатахуун түгээгүүрт уншуулсанаар литр тутамд  50 төгрөгийн хөнгөлөлтийг газар дээр нь  шууд эдлэх боломжийг бүрдүүлжээ. Цаашдаа хэрэглэгч худалдан авалтын нийт дүнгээс хамаарч эдлэх хөнгөлөлтийн хувь хэмжээ нь нэмэгдэх бүрэн боломжтой гэв.

Мөн түүнчлэн НӨАТ 2 хувийн буцаалтын баримтыг Тэс картын хэрэглэгчид картаараа  шатахуун авсан тохиолдолд таны худалдан авалт ямар нэмэлт үйлдэл хийлгүйгээр ebarimt.mn д автоматаар бүртгэгдэх ба буцаалт болон сугалаанд  оролцох боломжийг ойрын хугацаанд бүрдүүлэх юм байна.

Тэс шатахууны хөнгөлөлтийн карт нь өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа үед хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болж чадсан гэж хэрэглэгчид дүгнэж байна.

Хөнгөлөлтийн картын системийг Интерактив ХХК боловсруулсан ба 100 хувь монгол залуусын мэдлэг, оюун ухаанд тулгуурлан бүтээсэн байна.

Энэхүү хөнгөлөлтийн картыг тус компаний УБ хот дахь шатахуун түгээх станцууд болон картын төвөөрөө дамжуулан хэрэгдэгчдэдээ хүргэж байгаа ба нээлтийн өдөр 10 мянга гаруй  хэрэглэгчид Тэс картын хэрэглэгч болжээ.

Б.Зол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж