Хилийн иргэдийн худалдааны бүстэй танилцаарай

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Хилийн иргэдийн худалдааны бүстэй танилцаарай

Өнөөдөр Улаанбаатар хотноо болох үйл явдлыг танилцуулж байна.

10:00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Инновацийн зөвлөл хамтран “Ногоон технологи инноваци-2016” үзэсгэлэн зөвлөгөөн болно.

11:00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр лекц уншина.

11.00 цагт Туушин групп "Элэг бүхний төлөө" хандивын аянд нэгдэж байгаа илэрхийлж элэг нэгт Монголчууд санд хандив өргөнө. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн санаачласан Элэг нэгт монголчууд санд хандивлах аянг “Туушин”-гийнхан үргэлжлүүлэх боллоо. 

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл нийтийн цагаан байрны сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах “Гэгээ-9” СӨХ-өөс “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ыг дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдын дунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа6

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан хандивын тоглолт зохион байгуулж орлогыг хорт хавдраар өвчилсөн сувилагчдын эмчилгээнд зарцуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Зууны мэдээ мэдээллийн төвд МАХН-аас мэдээлэл хийнэ. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын намын гишүүнчлэлийн асуудал шийдэгдээгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт дотоодын цэргийн 084-р ангийг “Байлдааны гавъяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ-ны сайд Ц.Цолмон, УИХ-ын АБГББХ-ны дарга М,Сономпил, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцоно.

15:00 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхарт Эрээн хотын Ардын Засгийн ордлон, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулж буй Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга болно.

18:00 цагт “976” Арт галерейд "Уран бүтээлчийн үүцийг уудлах цаг” нээлттэй хэлэлцүүлэг болно. Олон нийтэд нээлттэй уг уулзалтад уран бүтээлч Т.Энхболд, “Хөх нар” контемпорари урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир, “976” Арт галерейн захирал Б.Гантуяа нар оролцоно.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж