​​​​​​​Японоос машин оруулж ирвэл татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

​​​​​​​Японоос машин оруулж ирвэл татвараас чөлөөлнө

  • “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирэн, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгажээ. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарч, тариаланчдыг талцуулаад байна.


  • Япон улсаас орж ирэх автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургадугаар сарын 7-ноос байхгүй болохыг онцолсон юм. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар Монгол, Японы Засгийн газрууд тохиролцжээ. Тус шийдвэр нь дээр дурдсан хувь хэмжээгээр Япон автомашины үнэ хямдрах боломжтой гэсэн үг. 


  • Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эвлэлийн Панамын оффшор дансны мэдээлэлд Монголын хоёр, Өвөрмонголын хоёр иргэний нэр илчлэгдсэн байна. Борхүүгийн Дэлгэрсайхан 2005 оны аравдугаар сарын 18-нд “Forever profit (ASIA) Holdings limited” компанийн захирал гэж бүртгэгдсэн аж. Мөн түүний нэр дээр 2008 оны долдугаар сарын 19-нд “Eiffel View Universal Holdings Ltd” компани байгуулагдсан байна. Ясанжавын Очирсүх /Сангийн сайд асан/ 2005 оны есдүгээр сарын 27-нд байгуулагдсан “Wisdom International Holdings Ltd” компанийн захирал гэнэ.


  • Засгийн газраас гаргасан журмын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууц худалдаж авбал жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахаар болсон. Энэ журам өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хэрэгжсэнээр өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд 1549 иргэнд таван хувийн хүүтэй 73.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлсэн байна.


  • Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Тэгвэл хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн үлджээ. Эдгээр иргэдийн хувьд заасан хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлээгүй тул сонгууль өгөх боломжгүй болсон байна.


  • Нам, эвслүүд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ сонгож, тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Үүнээс гурав хоногийн дараа нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчид холбогдох материалаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хэрэв хуулийн хугацаа буюу энэ сарын 12-ны өдөрт багтаж, нам, эвслүүд нэр дэвшигчтэй холбоотой бичиг баримтаа нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн шалтгаанаар нэр дэвшигчийг хүлээж аван, бүртгэхгүй.


  • МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. Хов хонзонгоор дүүрсэн МАНАН-гийн бүлэгт орно гэдэг сүнсээ худалдсантай адил хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр мэдэгдэж, МАН, АН-ын алинд ч элсэн орохгүйгээ тайлбарлажээ.


  • УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 28 мандатын 14-ийг нийслэлд, үлдсэн 14 мандатыг орон нутагт шилжүүлэх ёстой гэж үзсэн бол МАН-ын бүлэг  жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хуваарилах саналтай байгаагаа мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж