Нийслэлийн МАН-ын хорооны хурал үргэлжилж байна. Энэхүү хурлаар хуульд заасны дагуу НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулах юм. Нэр дэвшигчдийг хэлэлцэж, дууссан бөгөөд одоо санал асуулга явж байна. Санал хураалтаар 45 нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд үүнд ажлын туршлага, иргэдэд нэр хүндтэй эсэх зэрэг шалгуурыг тавьж буй аж.
16:13
Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна
НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай хамт болно. Намууд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулж дуусах ёстой юм. Өчигдөр нийслэлийн Ардчилсан намын хороо хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. Харин яг одоо нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийн Ардчилсан намын хороо өмнө нь сонгогдсон 26 гишүүнийхээ дөрвөөс бусдыг нь дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин МАН хэнийг НИТХ-д нэр дэвшүүлэхээ шийдэхээр яг одоо хуралдаж байна.
Л.ХАЛИУ