“Харцага”-ууд лигийг тэргүүлж, Б.Одбаяр зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

“Харцага”-ууд лигийг тэргүүлж, Б.Одбаяр зодог тайллаа

“Альянс тех харцага” баг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны  “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны аварга багаар тодорлоо. Тэд ийнхүү лигт хоёр жил дараалан түрүүлж байна.

Аваргын төлөө өрсөлдөж байсан “Альянс Тех Харцага”, “СБЛ Хасын хүлэгүүд” багийн цувралын харьцаа 3:2 байсан тул өчигдрийн тоглолтод “Харцага”-ууд ялснаар цувралыг 4:2 болгож, аваргын цом өргөлөө. Тоглолт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болсон юм.

Зургаан сарын турш үргэлжилсэн супер лигийн хаалтын үеэр финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор ОУХМ Б.Одбаярыг нэрлэлээ. Хэдийгээр энэ өдөр баг нь лигийн аварга болж, өөрөө үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан ч “Альянс Тех Харцага”-ын 9 дугаарын тоглогч, Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчин Б.Одбаяр мэргэжлийн лигийн сүүлийн тоглолтоо хийж, зодог тайллаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж