Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар Пхеньянд очсон “ВВС” телевизийн сэтгүүлч Руперт Вингфилд-Гейзийг даваа гаригт /V.9/ албадан гаргасан байна. Албадан гаргахын өмнө сэтгүүлчийг хэд хоног баривчлан саатуулсан байв. Түүнтэй хамт продюсер Мариа Бюрн, зураглаач Маттью Годдард нар өнгөрсөн баасан гаригт /V.6/ Пхеньяны нисэх буудлаас баривчлагджээ. “ВВС” телевизийн сэтгүүлчийг Хойд Солонгосын дэглэмийг гутаан доромжилсон хэмээн буруутгажээ. Хойд Солонгост 36 жилийн дараа дахин болсон Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар гадаадын 100 гаруй сэтгүүлч Пхеньянд очсон байна.
3400 гаруй төлөөлөгч оролцсон намын их хурал өнөөдөр /V.9/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байгааг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ням гаригт /V.9/ намын төлөөлөгчдийн өмнө улс орны нөхцөл байдал, хөгжил дэвшлийн талаар гурван цаг илтгэл тавьсан байна. Энэ үеэр Ким Чен Ун таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулжээ. Мөн Хойд Солонгосын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлээгүй нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдгийг онцлон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Time
Б.АНХТУЯА