Меган Фокс секс зураг авалтаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Меган Фокс секс зураг авалтаас татгалзав

Нэгэн цагт секс симбол гэгдэж байсан Холливуудын жүжигчин Меган Фокс секс зураг авалтад тоглохгүй гэжээ. Гуравдах хүүхдээ гаргах гэж байгаа Меган Фокс энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүүхдүүдийн үзэж болохгүй зүйл гэж бий. Ээж нь кинонд сексддэг хэсэгт тоглосныг хүүхдүүд  хараасай гэж хүсэхгүй байна” гэжээ. Жүжигчин Меган Фокст  HBO студи нэгэн биеэ үнэлэгчийн амьдралыг харуулсан кинонд тоглуулах санал тавьсан ч тэрбээр татгалзсан хариу өгчээ.

“Порно кинонд гардаг хэсгүүд зохиолд олон байсан болохоор би татгалзсан. Хүүхдүүд урлаг, бодит амьдралын ялгааг мэдэхгүй шүү дээ” гэжээ. Меган Фокс 2009 онд жүжигчин Аманда Сифридтэй хамт “Jennifer's Body” мөн 2010 онд “Jonah Hex” зэрэг кинонд тоглож байсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж