Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өдрөөр/2016.05.7-8/ Бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо. 12 дахь удаагийн энэхүү тэмцээн Монгол Улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, МХАХ хамтран зохион байгуулсан бөгөөд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Увс зэрэг аймаг, Улаанбаатар
хотоос нийт 1700 гаруй гүйгчид оролцжээ. Энэ удагийн “Өөрийгөө ялах” бүх нийтийн гүйлтийг 17-оос доош, 18-49, 50-59, 60-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд 4 км, 21 км-ээр зохион байгууллаа.
Сонирхуулахад, тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 75 настай буурал байлаа. Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тус марафон гүйлтийн тэмцээний 4 км-ийн зайн ангилалд өрсөлдлөө гэж бидэнд зохион байгуулагчдаас мэдээллээ.
'