Social Marketing буюу Нийгмийн маркетинг

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Social Marketing буюу Нийгмийн маркетинг

Нийгэмд хохирол учруулахуйц харалган бизнесийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам шахагдаж байна. Эх дэлхийн маань ч бидний хэт их үрэлгэн хэрэглээг хангаж дийлэхээргүй боллоо. Харин эсрэгээрээ нийгмээ боддог, олонд хайрлагдаж чадсан бизнесийн үйл ажиллагаа огцом өсөлт, амжилт үзүүлж байна.

  • Дэлхийн дулаарлын эсрэг гаргасан TESLA компаний цахилгаан машины загвар үйлдвэрлэлд нэвтрэхээсээ өмнө 0 маркетингийн зардлаар 325 мянган машины захиалга авч чадлаа.
  • Dove брэнд сайхан эмэгтэйн шалгуур нь заавал туранхай байх явдал биш гэдгийг хөндсөн сурталчилгаагаараа борлуулалтаа 600 хувь өсгөсөн.
  • Компаниуд нийгмийн асуудалд туслах нь чухлыг ойлгуулах гэж Билл Гейтс ах маань ус хэрэглэдэггүй жорлон бүтээж, ALS өвчтэй хүүхдүүдэд зориулсан ICE bucket challenge-д оролцож нийт 220 сая долларыг цуглууллаа.
  • Марк Зугербэрг талцалгүй хамтдаа, үнэт зүйлсээ хуваалцаж цаашаа хөгжих нь цор ганц замнал болохыг уриалж байна.

Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж байгаа ээлжит нэгэн сонирхолтой үйл ажиллагаа нь Үнэт зүйлсээ хуваалцая, Нийгмийн маркетинг форум юм. Энэхүү форум дээр бид нийгэмд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай зохион байгуулах, Компани нийгмээ боддог байх нь илүү урт хугацааны өгөөжийг өгдөг болохыг Олон улс болон дотоодын шилдэг кейсүүд дээр ярьж, хэлэлцэх болно. Уншигч танд энэхүү форум дээр тавигдах илтгэлүүдийн хэсгээс сонирхуулбал:

Илтгэгч: В.Ганзориг (BAT Solution Partners ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

Сэдэв: Corporate Social Marketing

Компанийн нийгмийн маркетинг гэдэг нь худалдан авагчид, олон нийтийн зан төлөвийг өөрчлөх, нийгмийн сайн сайхан, зөв зүйл, эерэг хандлагад уриалан дуудах, улмаар компанийнхаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт эерэгээр нөлөөлүүлэх цогц үйл ажиллагааг ойлгож болно. Харамсалтай нь амар хялбар аргаар богино хугацаанд ашиг олох зорилгоор зарим компаниуд хүний эрүүл мэндэд таатай бус, байгаль орчинд хор хөнөөлтэй, нийгэмд зарим талаараа эрсдэлтэй үйлдлүүдийг хийх нөхцөл үүсэхүйц бараа бүтээгдэхүүнийг борлуулж хэрэглэгчдийг энэ буруу зан төлөвдөө сургадаг. Хэрвээ бид нар том зургаа харж, ирээдүйгээ бодох юм бол нийгмийн маркетинг гэдэг зүйлийг маш тодорхой харж чадна. Өөрөөр хэлбэр нийгмийн маркетингийн хамгийн том өгөөж нь тухайн компанид эргэн очиж буй мөнгөн бус илэрхийлэл буюу урт хугацаандаа тогтвортой мөнгөн ашиг авч ирэх ухаалаг хөрөнгө оруулалт юм. Иймээс бид бүгдээрээ яаж бизнес хийх вэ гэдгийг бус яах гэж, яг юуны төлөө бизнес хийгээд байгаа юм бэ гэдгээ цаг минут тутам бодож ойлгож ажиллаж чадвал нийгмийн маркетинг нь танай бизнесийг урт хугацаанд тогтвортой амжилт гаргах хамгийн сайн хэрэгсэл байх болно оо гэдгийг баттай хэлмээр байна.

Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Зүрх бүхний төлөө аян болон Тоосго кампанит ажил


Илтгэгч: Э.Одонтамир (СЭЗДС-ийн багш), Ж.Сувд-Эрдэнэ (СЭЗДС-ийн багш)

Сэдэв: Public sector marketing

Монголын олон нийтийн байгууллагууд нийгмийн маркетингийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг шалтгаан нь хүмүүст зөв ойлголт өгөхөөс гадна зөв үйлдэл хийтэл, түүнийг дадал болтол нь үе шаттай маркетингийн кампанит ажил хийх шаардлагатай гэдгийг ухаж ойлгохгүй байна. Хоорондоо харилцан уялдаа багатай зар сурталчилгаа, дахин давтагдаж байдаг сургалтаас илүү нэгдсэн урт хугацааны маркетингийн харилцааны төлөвлөлт хэрэгцээтэй болов уу. Тэгэхээр маркетингийн мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулийн судлаачид гэх зэрэг холбогдох талууд тухайн кампанит ажлуудын хүрээнд тодорхой үүрэг хүлээн, нягт хамтран ажиллаж, үр дүнг хэмжих хянах зэргээр өгөөжтэй нийгмийн маркетинг хийх нь чухал байна.

Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Амьдрал бэлэглэе аян, Гондом сошиал медиа маркетинг аян


Илтгэгч: Д.Бум-Эрдэнэ (MMCG ХХК-ийн Гүйцэтгэх захирал)

Сэдэв: Corporate Social Responsibility

Компаний нийгмийн хариуцлага гэдэг нь ёс зүйтэй, хуулиа дээдэлсэн бизнес хийх, үндсэн үйл ажиллагаан нийгэмдээ болон байгаль орчиндоо, дотроо ажиллаж буй ажиллагсаддаа хор хөнөөлгүй байх. За бүр цаашилбал Нийгмээ боддог, хуваалдаг бизнес байснаар хэрэгчиддээ хайрлагдаж брэнд нь тэдний итгэлийг хүлээж, компани тогтвортой урт хугацаанд үр ашигтай ажиллах гол нөхцөл болдог гээд маш өргөн хүрээтэй чухал ойлголт юм. Гэвч компаниудын энэ талаар цэгцтэй ойлголт муутай, тогтсон бодлогоггүй зүгээр ивээн тэтгэлэг үзүүлэх хэмжээнд л харж байх шиг байна.  Хэдий бизнест ашиг олох нь чухал ч, ашгийг олоход чамд хүний хэрэгцээнд сайн нийцсэн бүтээгдэхүүн хэрэгтэй, гэхдээ чи хүнд сайн бүтээгдэхүүн хийж өгч байна гээд нөгөө хүнийхээ гэрийн хананаас тоосгын сугалаад эсвэл гэрт утаа май тавиад байвал нөгөө хүн чиний барааг авах битгий хэл үтэр түргэн зайлууллахыг бодно биз дээ. Яг л үүнтэй адил байгаль орчинд, нийгэмд хор хөнөөлтэй бизнес хийх юм бол эргээд тэр нь хүмүүсийн эрүүл мэндэд, юмуу хүүхдийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхээрээ таны барааг авахаа больдог. Дэлхийн өндөр хөгжсөн иргэд нь мэдээлэл сайтай, энэ хууль хяналт чангатай орнуудад асуудал яг л ийм болчоод байгаа. Хүрэн хариуцлагагүй бизнест зээл олдохгүй, дээр нь татвараар дарамталдаг, зах зээл худалдан авалт хийхгүй гээд бүх төрлийн шахалт орж ирдэг болсон тэгэхээр үйл ажиллагааны процессоо өөрчлөхөөс өөрөөр цаашид орших боломжгүй болж ирнэ гэсэн үг. Хүнээ, нийгмээ боддоггүй нэр хүнд муутай компанид хүн ч тогтвор суурьшилтай ажилладаггүй, хувьцаат компани хүмүүс хөрөнгө оруулалт хийхээс айдаг. Эсрэгэээрээ хүнээ бодсон цэвэр үйлдвэрлэл явуулдаг, ус бага ашигладаг ч юмуу, хүлэмжийн хий багатай эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглаж байгаа өөрийнх үр хүүхдийн ирээдүйг бодож байгаа хүний барааг авна гэсэн үг юм.

Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: MCS Coca Cola, Ариг банк


Илтгэгч: Ш.Алтанбагана (Terra Express ХХК-ийн Захирал)

Сэдэв: Social Enterprise

Сошиал энтэрпрайс гэдгийг нийгмийн чиг баримжаатай бизнес гэж Монгол хэл дээр хөрвүүлж болно. Тухайн бизнесийг явуулж буй байгууллагыг сошиал энтэрпрайс, бизнесийг эрхэлж байгаа хүнийг сошиал энтрепренёр гэж нэрлээд байгаа юм л даа. Сошиал энтэрпрайсуудыг нэг үгээр тодорхойлбол “Нийгмийн баялагийг бүтээх явцдаа нийгмийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг бизнес“ юм. Ашгийн төлөө болон ашгийн бус гэж 2 төрөлд хуваадаг. Ашгийн төлөө ажилладаг ч нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх бизнесийн загварыг бий болгосон компаниуд байдаг. Зарим тохиолдолд олсон нийт ашгаа нийгмийн төлөө бүрэн зориулах нь ч бий. Нөгөө хэлбэр нь төрийн бус байгууллагууд болон олон нийтийн оролцоотой байгууллагуудын бий болгосон ногдол ашиг хувиарлахгүйгээр ашгийг цэвэр нийгмийн хөрөнгө оруулалтанд зориулдаг бизнес юм.  Сошиал энтэрпрайс нь нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх замаар олон нийт,  хэрэглэгчдийн дэмжлэгийг авсан ард түмний хайртай компаниуд болж чаддаг. Энэ нь тухайн компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж  урт хугацаанд тогтвортой ажиллах гол баталгаа болдог.

Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Эко парк, Битүүмжилсэн халаагуур төсөл


Илтгэгч: М.Халиунбат (Mongol ID группын Ерөнхий захирал)

Corporate Philanthropy

Corparate Philanthropy гэдэг энэ нэр томьёоны эх нь Грекээс гаралтай бөгөөд орчуулбал хүн төрөлхтөнг хайрлахуй гэсэн утгыг агуулдаг. Орчин цагт олон нийтийн сайн сайхны төлөө цаг, хөрөнгөө харамгүй зарцуулах хувь хүн болон байгууллагын үйлсийг энэхүү нэр томьёо илэрхийлдэг болжээ.

Байгууллага өөрийн хөрөнгө, ажиллагсдын цаг, барилга байгууламж, тоног төхөөрөмж мөн бараа, үйлчилгээгээ нийтийн сайн сайхан, хүн төрөлхтөний амьдралын чанарыг сайжруулахын төлөө ухамсартайгаар, төлөвлөгөөтэйгээр зарцуулж буй аливаа үйл ажиллагааг бид энд хамруулан ойлгоно.

Гэвч Corporate Philanthropy нь ердийн өргөл, хандив, тусламжаас ялгаатай юм. Асуудлын мөн чанарыг нээж, үндсэн шалтгаан нөхцлийг арилгахаар зорьдогоороо бусад төрлийн буяны үйл ажиллагаанаас өөр аж.

Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Мобиком корпораци кэйс, Итгэлийн танхим төсөл

Та дээрх илтгэлүүдтэй бүрэн танилцахыг хүсвэл Нийгмийн маркетинг 2016 форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Фэйсбүүк эвент: http://bit.ly/1SYHarb

Бүртгүүлэх холбоос: www.marketing.org.mn/events/read/нийгмийн-маркетинг-форум

Утас: Холбоо барих: 88099772, 99107627, 88028812

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж