Р.Эрдоган: Европын холбоо өршөөлгүй дарангуйлагчид

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Р.Эрдоган: Европын холбоо өршөөлгүй дарангуйлагчид

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн иргэний дайны хөлөөс дайжсан цагаач, дүрвэгсдийг оруулахгүйгээр хилээ хаасан Европын орнуудыг буруутгаж, “өршөөлгүй дарангуйлагчид” гэжээ.

Режеп Тайип Эрдоган ням гаригт Станбулд болсон богино хэмжээний кино наадмын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Европын орнуудад шударга, нигүүлсэнгүй юу ч байхгүй” хэмээжээ.

Туркийн Ерөнхийлөгч алан хядлагатай тэмцэх хуулийг шинэчлэх тухай Европын холбооны шаардлагыг Турк хүлээж аваагүйгээс тус улсын иргэдийг Европын холбооны орнуудад визгүй зорчуулах тухай гэрээ эргэлзээтэй болж байгаа юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай таарамж муутай  тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу огцрохоо мэдэгдээд удаагүй байгаа энэ үед Режеп Эрдоган Европын эсрэг үг шүүмжилсэн өнгө аястай үг чулуудаж эхэлсэн нь энэ ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж