2016 оны тавдугаар сарын 9-ны Улаан талбайд болох парад ямар болох вэ? Оросын цэргийн сүл хүчийг харуулах жагсаалд ямар техникууд явж, ямрыг нь үзүүлэхгүй вэ?
Агуу эх орны дайнд ялсны 70 жилийн ойн парад нь жилийнхээ гол үйл явдлуудын нэг байсан билээ. Уг парад нь тэгш ойн баяр гэдгээрээ ч биш, цэргийн зэвсэглэлийн шинэ ирээдүй гэж болох техникууд буюу “Армата” танк, “Бумеранг” гэх шинэ хуягтууд, “Коалиция-СВ” гэх их буу болон бусад шинэ техникийг харуулснаар үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ жилийн парадад тийм цар хүрээ байхгүй, гэхдээ өөрийн гэсэн онцлогтой байна хэмээн Хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков өмнө нь мэдээлсэн юм. Ингээд юу болох талаар хамтдаа сонирхоод үзье.
Батлан хамгаалах яамны танилцуулснаар, Улаан талбай дахь 143 дахь цэргийн парадад арав гаруй мянган цэргийн албан хаагч оролцоно. Ялалтын ойг илгэх тоогоор буюу 71 онгоц, нисдэг тэрэг байх юм. Өөр 30 агаарын хөлөг бэлтгэлд байгаа. Парадад бараг 200 орчим цэргийн техник, зэвсэглэл жагсах гэнэ.
Уламжлалын дагуу москвагийн цагаар 10.00-т Кремлийн цамхагийн цагийн дуун дор эхэлнэ. 1945 онд Рейхстаг дээр мандуулсан Ялалтын тугийг Преображенскийн харуулын хорооны цэрэг Кирилл Васильев барьж явна. Парадыг Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу хүлээн авна.
Бүсгүйчүүд ба "Арбалетууд»
Хуурай замын цэргийн командлагчийн амлаад байсан онцлог нь явган жагсаалд байх ажээ. Суровын болон Нахимовын сургуулийн сурагчдын уламжлалт жагсаалаас гадна Онцгой байдлын яам болон Холбооны аюулгүй байдлын газрын цэргийн албан хаагчид жагсах ажээ.
Анх удаагаа эх орны ахмадууд ба зочдын өмнүүр эмэгтэй цэргийн албан хаагчдын суман алхах юм.
Оросын армийн гоо үзэсгэлэнт хэсгийг Батлан хамгаалах яамны Их сургууль ба Хрулевын нэрэмжит Вольскийн цэргийн дээд сургуулийн материал хангамжийн академийн бүсгүйчүүд төлөөлөх юм байна.
Мөн анх удаагаа 2015 оны наймдугаар сарын 1-нд бий болгосон Оросын Агаар сансрын хүчний цуваа парадад оролцож байна. Улаан талбайд шинэ хүчийг Жуковскийн, Гагарины ба Можайскийн нэрэмжит Агаарын цэргийн академийн сонсогчид төлөөлөн алхах ажээ.
Хуурай замын цэргийн офицерүүдийг бэлтгэдэг цэргийн сургуулийн сонсогчид мөн стратегийн пуужингийн цэрэг ба Агаарын десантын анги нэгтгэлд алба хаах сонсогчидын парадын цуваа талбайд алхах ажээ.
Үзэгчид ба ахмадууд парадын цэргийн техникийг онцгойлон сонирхдог. Гэхдээ шинэ техник их биш ч гэсэн “Армата” суурин дээр боссон танкууд шууд л дайны үеийн домогт Т-34 танкийн дараа талбайгаар өнгөрнө. Цэргийн “Тигр” гэх хуягт автомишинууд шинэчлэгдсэн танкийн эсрэг “Корнет-Д” пуужингийн зэвсэглэлтэйгээр өнгөрнө. Шинэ зэвсэг нь х газрын хөдөлгөөнт ба үл хөдөлгөөнт байд нэгэн зэрэг гал нээхээс гадна нэг байг хоёр пуужингаар харвах чадвартай.
Тигр машинууд нь “Арбалет” гэх гинжит ба дугуйт техникт байрлуулж болох загвараар тоноглогдсон байх юм. Арбалет-ДМ”-д нь 12,7 миллиметрийн “Корд- пулемет (450 сумтай) эсвэл 750 сум бүхий 7,62-миллиметрийн ПКТМ пулеметаар зэвсэглэгдсэн байх юм. Мөн загварт утаат гар бөмбөгийн 3Д6, 3Д6М эсвэл 3Д17 маркийн харвагчууд байгаа.
"Армата» зөвхөн танк байх юм
Дараа нь Оросын армийн үндсэн Т-90А танкуудын цуваа явж өнгөрнө. Эдгээр танкуудаас хэдэн ширхгийг Сирийн армид нийлүүлэн байлдааны талбайд туршихад Америкийн пуужингийн цохилтыг дааж чадсан бичлэг байсан билээ.
Т-14 "Армата» танкууд шууд л Т-90-ийн цувааны дараа талбайгаар өнгөрөх юм.
Урал вагон заводтай хамтарч хийсэн гэрээний дагуу одоо Батлан хамаагалах яаманд нийлүүлсэн машинууд нь байлдааны туршилттай байгаа юм. Өнгөрсөн оны парад дээр “Армата” суурины 11 янзын техникүүд харагдсан байлаа. Тэдний нэг танк нь жолоочийн буруугаар сургуулалтын үеэр унтарсан бичлэг сүлжээнд тавигдсан байв.
Явган цэргийн Т-15 машиныг энэ удаа харуулахгүй
Харин өнгөрсөн жил харагдсан “Курганец-25” хуягт дахин жагсаалд оролцоно. Үзэгчид “Рашушка” гэх шинэ хуягтуудыг бас харна. Тэр нь агаарын десантынханд зориулагдсан байгаа. “Тайфун-У”, “Тайфун-К” маркийн хамгаалтын сайжруулалттай хуягт машинуудыг бас жагсах юм. “Мста-С” гэх өөрөө явагч буу, “Коалиция-СВ” гэх 152 мм-ийн их бууны төхөөрөмжүүд парадад шинэ зэвсгийг төлөөлөх юм.
"Триумф ба "Тополиуд» жагсахгүй
Оператив-тактикийн “Искандер-М” пуужингийн цогцолбор, зенитийн пуужингийн цогцолборууд парадад оролцож байгаа.
Харин зенитийн пуужингийн С-400 системийг зарлагаа хэмнэх үүднээс жагсаалд багтсангүй.
Оросын стратегийн зэвсэглэлд 30 жил байгаа “Топель” пуужин энэ удаа шинэ “Ярс” пуужингаар солигджээ. Парадын хуурай замын ажиллагааг дугуйтай хуягт “Бумеранг” төгсгөж байна. Энэ машинууд өнөөдөр бас л туршилтын үедээ байгаа билээ.
Жагсаалаас сургуулийн онгоцнуудыг хасчээ
Тухайлбал, Як-130 онгоц, “Ансат-У” гэсэн сургуулийн нисдэг тэргийг өнөөдөр харахгүй.
Өнгөрсөн оны парадын агаарын хэсгийг Нисэх хүчний командлагч хурандаа генерал Виктор Бондарев Ту-160 бөмбөгдөгч онгоцоор нээж байлаа.
Бондарев энэ жил Агаар, сансрын хүчний командлагч болсон учир парадад нисэхгүй.
Агаарын парадыг цэргийн тээврийн Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд хамгийн том Ми-26 нисдэг тэрэгний хамт нээнэ. Араас нь цохилтын Ми-28Н гэх “Шанийн анчин” нисдэг тэргүүд явна. Сирид нэг ийм нисдэг тэрэг сүйрсэн ч тэдний нислэгийг зогсоогоогүй. Дараа нь Ка-52 “Аллигатор” гэх цохилтын хоёр сэнст нисдэг тэрэгнүүд үзүүлбэр үзүүлнэ. Тэдний жагсаалыг анх удаагаа нийтэд үзүүлж байгаа Ми-35 байлдааны нисдэг тэргүүд төгсгөнө.
Эрс шинэчлэсэн Ил-76МД-90А гэх цэргийн тээврийн онгоц нь дөнгөж саяхан зэвсэглэлд орсон. Одоогоор хоёрхон ширхэг байгааг парадад харуулна.
Энэ төрлийн 39 машин авахаар Батлан хамгаалах яам нь 140 тэрбум рублийн гэрээ байгуулжээ. Хөдөлгүүр, жолоодлогын систем, шатахууны шинэ төхөөрөмж, далавчинд шинэ технологт ашигласан зэргээр өмнөх загвараасаа эрс ялгаатай. Шинэ машины араас алдартай “Руслан” Ан-124-100 машин ниснэ. Түүнийг мөн хуучин Ил-76 онгоцнуудыг шинэчлэх юм.
Стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95, мөн алсын бөмбөгдөгч Ту-22М3 онгоцнуудын нислэг хийнэ. Агаарт онгоцыг шатахуунаар цэнэглэх уламжлалт үйлдлээ бас харуулна.
МиГ-29 сөнөөгч, сөнөөгч-бөмбөгдөгч Су-24 онгоцнуудыг Сирид туршсан Су-34 онгоцоор аажмаар солих юм. Эдгээр онгоцнуудыг парадаар харуулна.
Парад дээр Су-35С онгоцны байлдааны бүтэн жигүүрийг нисгэх юм. Дээд нислэгийн багийнхан зэрэгцэн нисэж үзүүлнэ. Парадыг Су-25 онгоцноос Оросын далбааны өнгөөр тэнгэрт өнгөт утаа тавин дуусгах юм.
Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнөөдөр Оросын 26 хотод цэргийн парад болж байгаа. Орой нь ёслолын буудлага баярын зугаалагатай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР