Жүжигчин С.Сарантуяагийн “Хатад” гоёл

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Жүжигчин С.Сарантуяагийн “Хатад” гоёл

“Гэгээн муза-13” наадмын улаан хивсний ёслолд зориулан “Гэгээн муза” академийн тэргүүн, Ардын жүжигчин С.Сарантуяа нэгэн онцгой даашинзыг урлуулжээ. Тэрбээр уг наадмын зохион байгуулагчийн хувьд “Миний даашинзийг “Хайрын хурим” салоны дизайнер Б.Ууганцэцэг урласан. Зураач Д.Наранцэцэгийн хатдын домгийг гоёлын даашинзтай зохицуулснаараа онцлог юм. Уг наадмын улаан хивсний ёслолд наадмаа хүндэлж, үзэгч олондоо сонирхуулахаар энэхүү “Хатад” хэмээх даашинзаар гоёсон” гэв. Тэрээр энэ жилийн наадамд сонгодог хар өнгийг сонгосон бөгөөд саарал өнгийн нөмрөгт нь хатны зурагтай даашинзаар гоёжээ. Тэрээр жинхэнэ улаан хивсний ёслолын “хатан” байж чадсан юм.


Ромео, Жульетта хоёрын гоёл

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар “Гэгээн муза 13” наадмын улаан хивсний ёслолд хар, цагаан өнгөөр хосолжээ. “Гэгээн муза 13” наадмын Гранприг хүртсэн “Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох О.Дөлгөөн Урлах эрдмийн багш, дизайнер М.Энхжаргалын урласан цагаан өнгийн  даашинзаар гоёсон байна. Харин жүжигчин Б.Шинэбаярын хувьд “Dolce&Gabbana” брэндийн хар костьюмаар гангарсан байв.  Авьяаслаг уран бүтээлчид маань “Гэгээн муза 13” наадмын драмын жүжгийн төрөлд өрсөлдсөн “Ромео Жульетта” жүжгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрээр шалгарсан билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж