Сонгуулийн тухай хуулиар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тавдугаар сарын 9-нд багтаан тодорсон байх ёстой. Энэ дагуу Нийслэлийн Ардчилсан нам өнөөдөр хуралдаж, дээрх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж байсан 26 нэр дэвшигчийн дөрвөөс бусад нь дээрх сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
Г.ХОРОЛ