Д.Хүдэрбулга Тажикстаны бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ | News.MN

Д.Хүдэрбулга Тажикстаны бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

Д.Хүдэрбулга Тажикстаны бөхийг ялж, хагас шигшээд үлдлээ

21.30 цаг.

Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авлаа.

Манай бөх эхний тойрогт хийлж, удаах тойрогт Косовогийн бөх Эдон Шалаг 12:4-өөр, Тажикстаны бөх Рустам Искандарийг 11-0-оор ялж, хагас шигшээд үлдээд байсан. Тэрээр олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн бөх Маусам Хатриг 8:6-аар ялсан юм. Барилдааны эхний үед манай бөх хөлд орж, улмаар ард нь гарснаар оноог 6:2 болгосон. Хоёрдугаар үеийн эхэнд Хатри хоёр удаа дутуу суун оноог 6:6 болгож тэнцүүлсэн ч манай бөх түүний зүүн хөлийг авч 8:6-аар яллаа. Манай бөх финалд Румыны Алберт Саритоватай барилдана.

Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Бразилд бүтэн багаараа барилдахаар болж байна.


20.25 минут

Д.Хүдэрбулга шөвгийн наймд Тажикстаны бөх Рустам Искандарийг 11-0-оор ялж, хагас шигшээд үлдлээ.

Манай бөх Энэтхэгийн Маусам Хатритэй олимпийн эрхийн төлөө барилдана.


Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга шөвгийн наймд үлдлээ. Манай бөх эхний тойрогт хийлж, удаах тойрогт Косовогийн бөх Эдон Шалаг 12:4 оноогоор яллаа. Одоо Тажикистаны Рустам Искандаритэй барилдана.

Д.Хүдэрбулга 2013 оны Азийн аваргаар 1/4-д Рустам Искандаритай таарч барилдахдаа ялагдаж байжээ. /Бичлэгийг хүргэж байна./ Искандари Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж