Г.Уянгад Цагдан хорих ангиас захиа ирсэн үү? | News.MN

Г.Уянгад Цагдан хорих ангиас захиа ирсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

Г.Уянгад Цагдан хорих ангиас захиа ирсэн үү?

УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгад Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Ц.Баянбилэг өр нэхсэн захидал илгээсэн тухай дуулиан энэ амралтын өдрүүдэд цахим ертөнцөд өндөр авч байна.

Уг захидалд “2015 онд Тусгаар тогтнол Эв нэгдлийн намыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй. МАХН явцгүй болчихлоо" гэсэн. Миний хувьд "Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо" гэж үнэнээ хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих" гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья" гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, "РСТ" ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ. Гэтэл Х.Баттулгатай, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ” гэжээ.

Захидал http://www.zuvsongolt.mn/page/newsmore/1524-д бүрэн эхээр тавигдсан байх бөгөөд твиттерт хаягтай иргэд олноор татсан байгаа юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Г.Уянга нар твиттер хуудсаараа дамжуулан албан ёсны тайлбар хийгээгүй байгаа тул удахгүй хэвлэлийн бага хурал хийж мэдэх юм.

Мөн инженер Ц.Бат Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа оросуудын тухай “БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  4h4 hours agoView translation

Оросууд дүндүүк юмдоо. Эг УЦС барьж усан сан байгуулан цөлжилттэй тэмцэж Байгаль нуурын ундрагыг баталгаажуулах гд бхад л эсэргүүцээд бх юм гэжээ.

Энэ асуудалд твиттерчид “Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэхээс илүү Монголыг эрчим хүчний хараат байлгахыг хүсэж байгаатай холбоотой байж мэднэ” гэх байр суурийг ч илэрхийлжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж