Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах журмын дагуу энэ сард улсын дугаар нь 5, 0 цифрээр төгссөн автомашины татвар төлөгдөж эхлээд байна. Ингэхдээ дээрх цифрээр улсын дугаар нь төгссөн автомашины татвар төлөгдсөнөөр энэ оны өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах ажиллагаа дуусах аж.
Онцлоход, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу нэгдүгээр сард 1, 6, хоёрдугаар сард 2, 7, гуравдугаар сард 3, 8, дөрөвдүгээр сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн юм.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулъя.
Г.ХОРОЛ