Машин угаалгын газрыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

Машин угаалгын газрыг цэгцэлнэ

Нийслэлд 128 автомашин угаалгын газар байдаг аж. Эдгээр угаалгын газарт нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шалгалт явуулжээ. Шалгалтаар угаалгын газрууд шаардлага хангаагүй байршилд үйл ажиллагаа явуулах, явган хүний зам, авто зам, хашлагад эвдрэл үүсгэх, гүний худгийн ус ашиглалт шаардлага хангаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Иймээс автомашин угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх байхаар болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж