Канадын Альберт муж дахь Форт МакМюррей хотод гарсан ойн түймрийн цар хүрээ 10 дахин нэмэгджээ. Түймрийн улмаас 85 мянган га талбай сүйдсэн байна. Канад улсын ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр гамшгийн бүсэд очиж нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа Альберт мужид онц байдал зарлажээ. Онц байдал зарласан учраас тухайн муж дахь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Түймрийг унтраахаар 2500 орчим гал сөнөөгч болон 200 гаруй галын машин ашиглаж байгаа юм байна. Түймэр шалтгааныг холбогдох албаныхан тодруулж чадаагүй ч тус бүс нутагт халуун зонхилох болсон мөн хуурайшилт ихтэйн дээр хүчтэй салхитай байсан нь түймэр газар авахад нөлөөлсөн гэж мэдээлж байна.
Канадын Форт МакМюррей хотод газрын тос олборлох томоохон байгууламжууд байрладаг аж. Иймээс зарим компаниуд газрын тос олборлох үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
С.Сүрэн