Сайдыг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

Сайдыг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, шинэ долоо хоногт УИХ болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг гаргасан байна.

Үүнд Эрүүл мэнд, спортын сайдыг томилох, чөлөөлөх тухай багтжээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч орны хүнийг томилох асуудлыг шийдэж чадахгүйгээс өнөөг хүртэл хойшилсон. Улмаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн ч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаагүйгээс энэ асуудлыг хэлэлцэж чадаагүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ тухай “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн зургаан гишүүн 1 цаг гаруй байнгын хороо хуралдахыг хүлээсэн, хэн ч ирээгүй. Байнгын хорооны дарга нь өрөөндөө байна гэдэг орж ирдэггүй. Эрүүл мэндийн салбарын сайдыг яаралтай томилохгүй бол эзэнгүйдэж, хүндэрсэн дээрээ улам хүндэрч байна гэдгийг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сануулж байсан юм.

Эл асуудлыг УИХ шинэ долоо хоногт хэлэлцэхээр тусгажээ.

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Ц.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Их тамир сумын харьяат, 1978 онд Анагаах ухааны дээд сургууль, 1981 онд Москвагийн  Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физилоги,  АНУ, Герман, Австралид тус тус мэргэжил дээшлүүлсэн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой.Улсын клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн, 1979-1989 онд Анагаахын шинжлэх ухааны дээд сургуульд багш, аспирант, 1989-2013 онд Анагаах ухааны их сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, 2013 оноос өнөөг хүртэлх хугацаанд мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.

Шинэ долоо хоног буюу тавдугаар сарын 10-13-ний өдрүүдэд  байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг тодруулж харна уу.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:

 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж