”Хүрхрээ” лигийн хоёр тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

”Хүрхрээ” лигийн хоёр тоглолт болно

“Хүрхээ” үндэсний дээд лиг өчигдөр/2016.05.07/ хөлбөмбөгийн холбооны талбайд эхэлсэн. Хагас жилийн хугацаанд үргэлжлэн явагдах лигийн тоглолтыг "Эрчим"-"Сэлэнгэ Пресс"-ийн тоглолтоор эхлүүллээ. Энэхүү тоглолтод өнгөрсөн жилийн аварга "Эрчим" өрсөлдөгчөө 3:1-ээр хожсон юм. Мөн энэ өдөр "Улаанбаатар Сити", "Дэрэн" багууд өрсөлдөгчөө хожсоноор улирлын эхний ялалтаа авлаа.

Өнөөдөр МХБХ-ны талбайд дараах хоёр тоглолт болно.

  • 15.00 – "Улаанбаатарын Унаганууд" – "Хангарьд"
  • 18.00 – "Хоромхон"  –  “Баянгол”

"ХҮРХРЭЭ" ЛИГИЙН БАГУУД:

  • “Эрчим”
  • “Хангарьд”
  • “Хоромхон”
  • “Улаанбаатар”
  • “Улаанбаатарын унаганууд”
  • “Улаанбаатарын мазаалайнууд”
  • “Сэлэнгэпресс”
  • “Дэрэн”
  • “Улаанбаатар сити”
  • “Баянгол” гэсэн 10 баг өрсөлдөж байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ), хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран зохион байгуулж буй “Хүрхрээ" үндэсний лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болох юм. Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэн, “ДЦС-IV” ТӨХК-ийн талбай, Орхон аймгийн хөлбөмбөгийн талбай гэсэн гурван газар явагдана.

Энэ жилээс эхлэн тоглолтыг тасалбартай болгосон бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 2000, 3000 төгрөг бөгөөд МХБХ-д худалдаалагдана. Тасалбар бүрийн бүртгэлийн дугаараар улирлын дунд болон эцэст дугаар сугалж азтанг тодруулна. Хонжворт “Боруссис Дортмунд”, “Манчестер Юнайтед” клубуудын тоглолтыг үзэх боломж бүрдэхээс гадна Германд хөлбөмбөгийн тоглолт үзэх нислэгийн (МИАТ) тасалбар хожих боломжтой.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж