Калифорнийн амбан захирагч асан, Холливудын нэрт жүжигчдийн нэг Арнольд Шварцнеггер нууц эхнэр, хүүхэдтэй байсан нь олны нүдэнд ил болсноос хойш авааль эхнэр Мария Шрайвер нь түүнээс салахыг хүссэн өргөдлөө шүүхэд гаргасан билээ. Шварцнеггер, Шрайвер хоёр 25 жилийн турш хамтран амьдарсан ч, нүдний буланд нууц байсан булчимгүй үйлдэл нь эвтэй найртай гэр бүлийн амьдралыг бусниулж, ноён Шварцнеггерийн нэр хүндийг газарт ортол унагасан юм. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч, хатагтай Шрайвер нөхрөөсөө сална гэж хатуу шийдсэнээ мэдэгдсээр байна. Харин ноён Арнольд эхнэртэйгээ эргэж нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, гэмээ ухаарч, хариуцлагаа хүлээнэ гэж мэдэгдсээр байгаа юм.
Арнольдын гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр хүүхэд нь нас биед хүрсэн тул хатагтай Шрайвер нөхрөөсөө 17 настай хүү Патрик, 13 настай Кристофер нарт шаардагдах халамж, дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн өргөдлийг шүүхэд гаргасан байна. Түүнчлэн тэдний гэр бүлийн өмч хөрөнгийг хэрхэн хуваах асуудал хараахан тодорхойгүй байгаа ба Калифорни мужийн хуулиар аливаа гэр бүл салахад өмчийг тэнцүү хуваана гэж заасан байдаг ажээ.

Б.Энх