Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр 13.00 цагаас Хандгайт дахь спортын ордонд болно.
Сүүлийн хоёр тоглолтонд хожигдоод байсан Хүлэгүүд баасан гаригт болсон тоглолтод хожсоноор цувралыг 3-2 болгож чадсан юм.
ДҮН: /Түрүүлж дөрөв хожсон нь аваргын цомыг хүртэнэ./
IV.27 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага – 89:108/0-1/
IV.29 – Альянс Тех Харцага – СБЛ Хасын Хүлэгүүд – 103:107 /1-1/
V.2 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага- 97:100 /1-2/
V.4 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага– 110-124 /1-3/
V.6 – СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага – 109:90 /2-3/
V.8- СБЛ Хасын Хүлэгүүд – Альянс Тех Харцага –
Мөн энэхүү ордонд өнөөдөр 09.00-21.30 цагийн хооронд "Үндэсний цом-2016" тэмцээний тоглолтууд ч болох юм.
Ч.БОЛОР