Өглөөний цай тогтмол уух нь зүрхэнд сайн

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Өглөөний цай тогтмол уух нь зүрхэнд сайн

Хүмүүс өглөөний цайгаа уух нь тэдний зүрхэнд ихээхэн ач тустай болохыг Америкийн судлаачид олж мэджээ. “Circulation” сэтгүүлд дурдсанчлан 27 мянган эрэгтэйд хийсэн судалгааны үр дүнгээр өглөөний цайгаа уулгүй орхих нь зүрхэнд маш муу, эрсдэл авчрах магадлал нь тун өндөр болдог гэдгийг тогтоосон байна.

Харвард дахь Олон нийтийн Эрүүл мэндийн сургуулийн багийн хэлснээр хоол хүнс дутагдах нь хүний биед нэмэлт ачаалал болж өгдөг гэжээ. Британийн Зүрхний сангаас үдийн хоолноос өмнө, өглөөний цайндаа хүмүүс чихэрлэг зууш идэх нь ач тустай гэдгийг мэдэгдсэн юм. Энэхүү нээлтийг олж мэдэхийн тулд эрдэмтэд 45-82 насны эрчүүдийг 16 жилийн турш судалсан аж.

ЭХ СУРВАЛЖ: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж