Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулдаг "Гэгээн муза-2016" наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр/2016.05.07/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа боллоо. Наадмын Гранпри шагналын эзнээр УДЭТ-ын уран бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг шалгарлаа.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан "Гэгээн Муза" 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 бүтээл өрсөлдсөн. Үүнээс хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрөлд шилдгийн төлөө тунан үлдсэн юм.
Ингээд энэхүү хүндтэй шагналыг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчээр УДЭТеатрын найруулагч, УГЗ Б.Баатар, шүүгчээр "Гэгээн Муза” Академийн ерөнхийлөгч, АЖ С.Сарантуяа, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “Гэгээн Муза” алтан цомын эзэн, Г.Доржсамбуугийн нэрэмжит Арслан шагналт, жүжгийн зохиолч Х.Наранжаргал, Урлаг судлалын ухааны доктор, зураач Ц.Эрдэнэцог, УДЭТеатрын ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны профессор Д.Мягмарсүрэн, театр судлаач, доктор, дэд профессор Д.Батсайхан, театр судлаач Ц.Нямсүрэн, утга зохиол судлаач, доктор Ш.Баттөр, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц нар багтан ажиллажээ.
"Гэгээн муза-2016" наадмын шилдгүүдийг танилцуулья:
Драмын жүжгийн төрөлд:
- Шилдэг найруулагч – Н.Наранбаатар “Ромео Жульетта” жүжгээр
- Шилдэг тайзны зураач – Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат “Ромео Жульетта” жүжгээр
- Шилдэг хөгжмийн зохиолч – Анастасия Дружинина, Сойжин Жамбалова “Ромео Жульетта” жүжгээр
- Шилдэг эрэгтэй гол дүр – Б.Шинэбаяр “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр
- Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр
- Шилдэг эрэгтэй туслах дүр – С.Болд-Эрдэнэ “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр
- Шилдэг эмэгтэй туслах дүр – Ж.Оюундарь “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр
Хөгжимт жүжгийн төрөлд:
- “Шилдэг жүжгийн зохиолч – Б.Лхагвасүрэн “Гэгээн тамлан” жүжгээр
- Шилдэг найруулагч – З.Далай “Гэгээн тамлан” жүжгээр
- Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр
- Шилдэг хөгжмийн зохиолч – М.Бирваа “Оройн дээд” жүжгээр
- Шилдэг эрэгтэй гол дүр – П.Баярмагнай “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр
- Шилдэг эмэгтэй гол дүр – П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр
- Шилдэг эрэгтэй туслах дүр – Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр
- Шилдэг эмэгтэй туслах дүр – С.Эрдэнэцэцэг “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- Шилдэг жүжгийн найруулагч – М.Ариунтуяа “Мял Богдын намтар” жүжгээр /Улсын хүүхэлдэйн театр/
- Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/
- Шилдэг эрэгтэй гол дүр – Ц.Цэрэндорж “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр /Улсын хүүхэлдэйн театр/
- Шилдэг эрэгтэй туслах дүр – Н.Очирпүрэв “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр
- Шилдэг эмэгтэй туслах дүр – Д.Батмөнх “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр
Нэг хүний жүжгийн төрөлд
- Шилдэг зохиолч – П.Батхуяг “Эр өндөг” жүжгээр
- Шилдэг найруулагч – Олег Юмов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр
- Шилдэг тайзны зураач – Б.Бат-Өлзий “Эр өндөг” жүжгээр
- Шилдэг эмэгтэй жүжигчин – Г.Номун “Хатагтай Капульетта” жүжгээр
- Шилдэг эрэгтэй жүжигчин – Баста Цыденов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр
“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:
- “Одны хүүхдүүд” бүтээл / ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургууль/
Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал:
- “Тэмээт сүргийн шинэ тууль” бүтээл
Урлагийн залуучуудын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлч шагнал:
- “Өмнө ба хойно” жүжгийн жүжигчин Матеуш Новак
"Гэгээн Муза Академи”-ийн нэрэмжит ахмад уран бүтээлчдэд олгодог “Хүндэт Муза"-г жүжигчин З.Лхамхүү, Д.Энхтуяа нарт гардууллаа.
“Гэгээн муза-13” наадмын шилдгийн шилдэг Гранприг Улсын драмын эрдмийн театрын “Ромео Жульетта” жүжиг хүртсэн юм.