19.00 цаг:
75 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин О.Бурмаа Азарбайжаны Гозал Зутовад ялагдлаа. Манай бөх идэвхгүй барилдсан гэж торгуулсан ч оноо авах гэж оролдон хариу мэхэнд орон цэвэр ялагдлаа. Бурмаагийн хувьд эхний тойрогт Польшийн бөх Дарья Ирсзулаг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.
"Улаанбаатар-2016" олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдсөн Гавьяатын хувьд Туркийн дэвжээнээс хоёр дахь боломжоо ашиглаж чадсангүй.
Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчдаас 75 кг-ын жинд "Рио-2016"-д оролцох эрхийг авч чадсангүй. Одоогоор
- Э.Сумъяа (Эм-53 кг)
- П.Орхон (Эм-58 кг)
- С.Батцэцэг (Эм-63 кг)
- О.Насанбурмаа (Эм-69 кг) нар улсдаа эрхээ авчирсан.
Туркийн Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX" спорт цогцолборт өнөөдөр "Рио-2016" олимпийн эрх олгох эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ.
75 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Польшийн бөх Дарья Ирсзулаг ялснаар шөвгийн наймд үлдлээ. Тэрээр дараагийн тойрогт Азарбайжаны Гозал Зутоватай учраа таарлаа.
48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл Финландын Сарианне Саволатай барилдаж, 8:2-оор цэвэр яллаа. Манай бөх эхний тойрогт хийлж, шөвгийн наймд үлдэж байна. Тэрээр хагас шигшээд Узбекстаны бөхтэй барилдана.
ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org