Муурыг нь өрийн барьцаанд авчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Муурыг нь өрийн барьцаанд авчээ

ОХУ-ын Перм мужийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 120,000 рублийн өртэй эрийн өрийн барьцаанд муурыг нь хураан авчээ. Мань эр өөрийн гэр болон эд хогшлоо бүгдийг нь хамаатнуудынхаа нэр дээр шилжүүлсэн байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгч муурыг нь өрийн барьцаанд хураан авахаас өөр аргагүйд хүрчээ.

Перм мужийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч муурыг 1500 рублиэр үнэлсэн бөгөөд муурны эзэнд муураа зарж, 1500 рубль төлөх боломж олгосон гэнэ.

Харин муурны эзэн муураа маргааш нь очиж авсан бөгөөд гэр бүлийнхээ нэг гишүүнийг зарахгүй гэдгээ мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж