Хачирхалтай дуудлага

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Хачирхалтай дуудлага

Нью Йорк хотын зах дах Сентеррич суурингийн Байгаль хамгаалах газарт нэгэн зоргол хэрэг тарьсан тухай хачирхалтай дуудлага иржээ.

Байгаль хамгаалах газар дуудлага өгсөн газар руу ажилтнаа явуулахад хөөрхий зоргол толгойдоо гэрлийн бүрхүүл углачихсан тэнэж яваатай таарчээ. Байгаль хамгаалагч зорголын толгойноос гэрлийн бүрхүүлийг сугалж гаргахаар оролдоход эхний удаа гараас нь гулсаад, зоргол давхиж оджээ. Хоёр дахь удаа оролдохдоо байгаль хамгаалагч хүрмээ толгойд нь углаж байгаад татаж гаргахад зоргол ой руу цахилж одсон байна.

Зорголын толгойноос бүрхүүлийг сугалж гаргасан ч зэрлэг амьтан яаж яваад гэрлийн бүрхүүл толгойдоо углаж орхисныг хэн ч тайлбарлаж чадаагүй гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж