О.Бурмаа шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

О.Бурмаа шөвгийн наймд үлдлээ

17.20 цаг.

Туркийн Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX" спорт цогцолборт өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан эхэллээ.

75 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Польшийн бөх Дарья Ирсзулатай барилдаж ялж, шөвгийн наймд үлдлээ.

 


Зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн сүүлийн II шатны тэмцээн өчигдөр Туркийн Стамбул хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны зургаан жингийн барилдаан болж, "Рио-2016" олимпийн наадамд оролцох бөхчүүд тодорсон юм.

Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX" спорт цогцолборт болж буй энэхүү хариуцлагатай тэмцээн өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжлэн явагдана. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдана.

48 кг-д нийт 22 бөх барилдахаас Э.Нарангэрэл эхний тойрогт хийлж, удаах тойрогт Финландын Ж.Сарианнетэй барилдана. Түүнийг ялсан тохиолдолд Бразил, Узбектан бөхчүүдийн аль хожсонтой нь хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдааныг хийх юм.

75 кг-ын жинд нийт 15 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Польшийн бөх Дарья Ирсзулатай барилдана. Гавьяатын хэсэгт Герман, Норвеги, Перугийн бөхчүүд байгаа бол нөгөө хэсэгт ОХУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Е.Букина багтжээ.

МАНАЙ БӨХЧҮҮД: /16.00 цагаас хэсгийн барилдаан эхэлнэ./

48 кг: Э.Нарангэрэл – Ж.Сарианне /Финланд/

75 кг: О.Бурмаа – Д.Ирсзула /Польш/

Маргааш эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга дэвжээнд гарна. Олимпийн наадмын “The Second “Last-Chance” сонгон шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр болон эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, Ч.Насанбат оролцож байна.

Зөвхөн жин бүрийн финалд үлдсэн нь “Рио-2016” олимпийн эрхээ авах билээ. Мэдээллийг эргэн хүргэнэ.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж