Лондон хотын даргаар Исламын шашинтан сонгогдов

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Лондон хотын даргаар Исламын шашинтан сонгогдов

Лондон хот Исламын шашинт даргатай өрнөдийн анхны хот болох гэж байна. Сонгуулийн дүнг Их Британийн үндэсний сөрөг хүчний нам хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч Хөдөлмөрийн нам нэр дэвшигч Садик Ханыг ялсан гэж үзэж байна.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хотын даргын сонгуульд нэр дэвшигч Садик Ханыг Исламын шашны хэт туйлшрагчидтай холбох гэж үзсэн ч Садик Хан Консерватив намын нэр дэвшигч Зак Голдсмитыг хол хаясан гэнэ. Лондон хотын одоогийн дарга Консерватив Борис Жонсоны суудлыг залгасан Садик Хан бол 1960-аад оны үед Пакистанаас Их Британид цагаачилсан автобусны жолоочийн хүү юм байна.

Харин түүний гол өрсөлдөгч Консерватив намын нэр дэвшигч Зак Голдсмит Их Британийн тэрбумтан, бизнесмений хүү ажээ. Лондон хотын даргын сонгуульд ялалт байгуулсан Садик Ханд Хөдөлмөрийн намын дарга болон Нью Йорк болон Парис хотын дарга хамгийн түрүүнд Твиттерээр баяр хүргэжээ.

Олон угсаатан амьдардаг Лондоны өмнөд дүүргийнхэн Садик Ханы ялалтыг баяртай хүлээн авсан байна.

Садик Ханы энэхүү ялалт нь өнгөрсөн найман жилд Лондон хотыг захирч байсан Консерватив намын ноёрхолд цэг тавьж байгаа юм. Хөдөлмөрийн намын гишүүн, сайд, 45 настай Садик Хан Кен Ливингстоун, Борис Жонсон нарын дараа сонгогдож буй Лондон хотын гуравдахь дарга юм байна.

Садик Хан сонгуулд ялалт байгуулаад хэлсэн үгэндээ “Над шиг хүн Лондон хотын дарга болно гэж бодож байсангүй” хэмээгээд лондончуудын дарга нь байхыг хичээх болно гэжээ.

Тэрбээр мөн Исламын шашинтнуудыг эсэргүүцэх хандлага хүчтэй болсон ийм үед Лондоны сонгогчид айдсаа давж, итгэл найдварыг сонгосонд нь бахархаж байна гэжээ.

Лондон хотын дарга шинэ дарга мөн “Энэ хотод үзэн ядалтыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж