Г.Болдбаатар гавьяат Бакугийн ”Их дуулга”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар гавьяат Бакугийн ”Их дуулга”-д түрүүлэв

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 76 орны 448 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар түрүүлж, чансааны 500 оноог авчээ. Тэрбээр Ливан, ОХУ, Их Британи, Узбекстан, Японы бөхчүүдийг ялж, аваргалсан юм. Финалд тэрээр өсвөр, залуучуудын дэлхийн аварга Японы Рюүжү Нагаямаг торгуулиар хожлоо. Энэ жинд барилдсан Д.Амартүвшин шагналт V байр эзлэв.

Мөн эмэгтэй 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медаль хүртлээ. Манай баг тамирчид эхний өдөр Япон, Испанийн багийн дараа гуравдугаар байр эзлэв.

Өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл, дэлхийн аваргын багийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 70 кг-ын жинд багийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Наранжаргал нар барилдана.

 

Дэлхийн аварга Г.Болдбаатар Бакугийн

Казахстан улсын өмнөөс 48 кг-д барилдаж буй М.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр одоогоор дэлхийн чансаанд 4-т бичигдэж байгаа бөгөөд нэг байраар урагшилжээ. Энэ жингийг дэлхийн аварга М.Уранцэцэг тэргүүлж байна.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж