“Старт” авто машины сэлбэгийн төв нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Старт” авто машины сэлбэгийн төв нээлтээ хийнэ

“Старт” төвийн нээлтийн ажиллагаатай холбогдуулан “Эдмакс” ХХК-иас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. “Эдмакс” ХХК нь оргинал Япон авто сэлбэгийн “Старт” худалдааны төвийнхөө албан ёсны нээлтийг энэ сарын 9-нд өөрийн Старт төвийн байранд хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус компаниас жолооч, худалдан авагчдынхаа дунд долдугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 4-ны хооронд 50 мянган төгрөгөөс дээш  худалдан авалт тутамд нэг сугалаа олгох ажээ. Гурван сая төгрөгийн шагналын сантай тус сугалаат худалдааны ялагчийг ирэх наймдугаар сарын 5-нд “MN25” телевизээр шууд тодруулах бөгөөд нэгдүгээр байран нэг хүнийг тодруулан нэг сая төгрөг, хоёрдугаар байр хоёр хүн 500 мянган төгрөг, гуравдугаар байрт гурван хүн 200 мянган төгрөг, дөрөвдүгээр байранд дөрвөн хүн 100 мянган төгрөгийн сэлбэг худалдан авах эрхийн бичгээр тус тус шагнахаар болжээ. Мөн байгаль орчинд ээлтэй цахилгаан хөдөлгүүртэй “Toyoto prius” авто машины жолооч нарын дунд нээлтийн үеэрээ “АХА” тэмцээнийг зохион ялагчдыг хоёр сая төгрөгийн сэлбэг худалдан авах эрхээр урамшуулах аж. Тус төв нь хуучин сэлбэгийг худалдаалдаг бөгөөд ингэхдээ орчин үеийн стандартад нийцсэн агуулахын системийг нэвтрүүлэн бүх сэлбэгүүдээ төрөлжүүлэн ангилж, програмд оруулсан тул цаг алдан сэлбэг хайх хэрэггүй болжээ. Тав тухтай орчинд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аван авто машины сэлбэгийн худалдан авалт хийх боломжийг хангаж буйгаараа бусад төвүүдээс давуу талтай ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж