Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Улаанбаатар хотын хэмжээнд маргааш дүүрэг бүрийг хамарсан зуслангийн газруудад бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулахаар болжээ. Их цэвэрлэгээнд Тахарын алба, “Шинэ мянганы залуус” ТББ, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк”, “Ижий гүнж” ТББ, “Тэнгэрийн тод тамга” төрийн бус байгууллагууд нэгдэн оролцохоор болсон байна. Цэвэрлэгээнд нийт 3000 гаруй сурагч, 800 орчим ажилтан албан хаагчид, иргэд оролцох аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж