УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ шөнө дөлөөр хуралдаж, “Нэг мандат – 76 тойрог” нэртэй мөнгөний сонгуулийн хууль баталлаа. Ардчилсан нам, МАН-ын гишүүд дахин УИХ-д сонгогдохын тулд мөнгөний сонгуулийг сонголоо. Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах зорилгоор УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг тараалаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын нэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн сонгогдоод, энэ дөрвөн жилд бүхий л албан тушаалд хүрсэн. Жагсаалтын 28-ыг тэд өмнөх парламентаар баталж байсан” гэлээ.
Г.ДАРЬ