“Хос орчлон” хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

“Хос орчлон” хүндэтгэлийн тоглолт болно

“Илбэе”, Жаргалтай айл манайх” зэрэг дуугаараа олны сэтгэлд хүрсэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Хос орчлон” тоглолтоо энэ сарын 9-нд хийх гэж байна.

Орчин цагийн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн дуучид өнгөрсөн сард Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд энэхүү цолондоо хүндэтгэл үзүүлэхээр энэ тоглолтыг зохион байгуулах ажээ.

Тоглолтод Соёлын тэргүүний ажилтан Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна нэгэн үеийн залуу уран бүтээлчид ая дуугаа өргөх гэнэ. Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар БНСУ, ӨМӨЗО, болон монгол орон даяар хоёр удаа тойрч, 298 удаагийн аялан тоглолтыг зохион байгуулжээ. Тэд мөн хамтран Гавьяат жүжигчин У.Далантай, Т.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолтыг зохион байгуулж байсан билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж