Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хүрэл зэвсгийн хүч

Буга барьж буй чонын хүрэл арал

Ишэндээ нүхтэй, шулуун, богино, махир иштэй зэрэг хүрэл хутганууд өрөөстэй. Мөн хүрэл ооль, унжлага, халбага, буга, тэмээ зэрэг амьтны дүрстэй хүрэл зэвсгийн үеийн 500 гаруй олдворуудыг дэлгэнэ тавьжээ. Эдгээр олдворуудыг сонирхуулахаар Дундговь аймгийн музей, Үндэсний түүхийн музейтэй хамтран өнөөдөр /05.06/ “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Буга барьж буй чонын дүрст хүрэл олдвор хүмүүсийн анхаарлыг их татаж байв. Үзмэрийн урт нь 13 см, өндөр нь 8 см-ын хэмжээтэй.  Өвөрмонголд уг хүрэл олдворын ижил нь олдсон бөгөөд “Ордосын хүрэл” хэмээн нэрлэдэг гэнэ. Харин энэхүү хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд багтсан ховор олдвор нь Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд тус музейн лого юм байна. Уг үзмэр нь тус музейн хүрэл зэвсгийн үеийн 800 гаруй олдвроос хамгийн чамин хийцтэй, хамгийн том, ховор үзмэр ажээ.

Хүрэл зэвний төрлүүд

Үзэсгэлэнд дэлгэсэн хүрэл сум гэхэд дуут, навчин, гурван дэлбээтэй гэх мэт төрлүүдтэй. Дундговь аймгийн музейн сан хөмрөгт 3170 дэсийн 4600 орчим үзмэртэй бөгөөд үүнээс НТӨ III-I мянган жилд хамаарах хүрлийн үеийн 700 гаруй түүвэр олдвор хадгалагдаж байгаа ажээ.

Мөн тус аймгийн музейн улсын хэмжээнд хүрлийн үеийн хамгийн олон үзмэрийн цуглуулгатайгаараа тэргүүлдэг байна. Тус музейн хүрлийн цуглуулгад амьтны загварт хүрэл 50, хүрэл сум 350, хүрэл хутга 70, ахуйн хэрэглээний 60, гоёл чимэглэл 170 хадгалагддаг аж.

Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав “Хүрлийн үед гар аргаар бүх зүйлийг үйлдвэрлэдэг байсан. Гар аргаар үйлдвэрлэсэн гэхэд үнэхээр гайхамшигтайгаар урласан байгааг харж болно” гэв.

Хүрлийн үед хүмүүс бүлээрээ амьдрах болж, газар тариалан, мал аж ахуйг эрхэлж эхэлснээрээ онцлог юм. Хүрэл зэвсгийн үед 90 хувийн төмөрлөгөөс бүрддэг уг металийг амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж эхэлсэн байна. Манай орны Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд 4-5 мянган хадны сүг зураг, хүрлийн үеийн олдвор их байдаг байна.

Тэмээ барьж буй чонын хүрэл арал

Хүрэл халбага, ооль, цүүц

Амьтны дүрст хүрэл олвдорууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж