“Хэлж чадсангүй”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг дуугаараа танил болсон поп дуучин Бобо Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран “Мөнхийн залуу хайр” дууг дуулжээ.
“Дэндүү дээ, дэндүү, даанч дэндүү дээ” хэмээн ард түмэн амандаа аялж ирсэн энэхүү дууг тэд шинэчилсэн найруулгаар дуулсан бөгөөд удахгүй клипээ цацах гэнэ.
Дуучин Бобо хуучны дууг бусад уран бүтээлчидтэй хамтран дуулсан шинэ цомгоо гаргахад бэлэн болсон гэнэ лээ.
А.СҮРЭН