Авто тээврийн лавлах таныг жолоочтой шууд холбоно

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Авто тээврийн лавлах таныг жолоочтой шууд холбоно

АВТОТЭЭВРИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ 1900-1234 ГАРЦ ХААЖ ЗОГССОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧТЭЙ ШУУД ХОЛБОЖ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 бусад лавлах утаснаас ямар давуу талтай вэ?

-Авто тээврийн нэгдсэн лавлах маань иргэдэд автотээврийн салбарын бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдгээрээ бусад лавлах утаснаас давуу талтай. Өөрсдийн салбарын холбогдолтой мэдээ мэдээллийг хамгийн түргэн шуурхай, үнэн зөв мэдээлдэг. Энэ л бидний хамгийн том давуу тал. Мөн аливаа тээврийн хэрэгслийн гарц хааж тагласан, хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

-Гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэнтэй хэрхэн холбож өгдөг юм бол. Шууд утасны дугаарыг нь өгдөг юм уу ?

-Аливаа гарц хааж зогссон машины эзний холбоо барих утасны дугаарыг тухайн хэрэглэгчтэй шууд холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв тухайн дугаар нь холбогдох боломжгүй тохиолдолд яаралтай үед холбоо барих боломжтой хэмээн манай нэгдсэн мэдээллийн санд тэмдэглүүлсэн өөр дугаар руу нь залгаж холбодог. Бид нууцлалын гэрээтэй ажилладаг болохоор хувь хүний мэдээллийг бусдад дамжуулдаггүй, мэдээллийг чандлан хадгалдаг.

-Өдөрт дунджаар хэдэн дуудлага ирдэг вэ?, ямар асуудлуудаар иргэд ихэвчлэн хандаж байна?

-Өдөрт дунджаар 120-150 дуудлага ирдэг, ачаалал ихтэй үед хоёр зуугаас дээш дуудлага ирэх ч тохиолдол бий. Зонхилох асуултууд ихэвчлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг хэрхэн бүртгүүлэх, шинээр гэрчилгээ авахад ямар ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар ихэнх дуудлага эзэлдэг.

Өглөөний цагаар ихэвчлэн “Ажилдаа явах гэтэл машин хааж тагласан, холбоо барих утсаа бичиж үлдээгээгүй байна. Машины эзэнтэй нь холбож өгөөч” гэх дуудлага түлхүү ирдэг. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, цаг агаарын хүндрэлтэй үед зам хаагдсан тухай мэдээ мэдээлэл, замын нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэж иргэд их ханддаг. Мөн онлайн тасалбар захиалгын талаар болон техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн байршил, цагийн хуваарь, цаг захиалгын үйлчилгээ зэрэг таны төмөр хүлэгтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг бид бүхэн нэг дор төвлөрүүлсэн.

Нэмж хэлэхэд том оврын автобус орон нутгийн замд гарсан, сүлжээ барихгүй байгаа тохиолдолд хаана яваа байршил, хэдэн цагт ирэх, хэдэн цагт явах зэрэг мэдээллийг авах боломжтой.

Авто тээврийн нэгдсэн лавлах маань иргэдэд автотээврийн салбарын бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдгээрээ бусад лавлах утаснаас давуу талтай. Өөрсдийн салбарын холбогдолтой мэдээ мэдээллийг хамгийн түргэн шуурхай, үнэн зөв мэдээлдэг. Энэ л бидний хамгийн том давуу тал. Мөн аливаа тээврийн хэрэгслийн гарц хааж тагласан, хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбож өгөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

-Хот хоорондын замд явж буй ойр дотныхоо хэн нэгний хаана яваа байршлыг нь мэдэж болно гэсэн үг үү?

-Тэгнэ, манай Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсээс орон нутгийн замд яваа тээврийн хэрэгслүүдийн байршлыг хянаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулдаг. Тэгэхээр хэрвээ таны ойр дотны хэн нэгэн орон нутгийн замд гараад холбоо барих утасгүй, сүлжээ тасарсан тохиолдолд хаана яваа байршлыг нь биднээс лавлах бүрэн боломжтой.

-Энэ үйлчилгээ маш сайхан сонсогдож байна шүү. Ингэхэд та бүхэн ямар цагийн хуваариар иргэдэд үйлчилж байгаа вэ?

-Өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй мэдээлэл өгч үйлчилж байна. Долоо хоногийн өдөр бүр энэ цагийн хуваариар манай нэгдсэн лавлах үйлчилгээ үзүүлдэг.

-Тантай холбогдож байсан дуудлагуудаас хамгийн дурсамжтай нь ямар  дуудлага байдаг вэ?

-Шинээр авто машин худалдаж авч байгаа жолооч нар мань нэг цэгээс нөгөө цэгрүү очиж үйлчлүүлэх шаардлага гардаг энэ тохиолдолд мэдээлэлгүйгээс болж иргэд бичиг баримтаа дутуу бүрдүүлэх, орхигдуулах тохиолдол их гардаг тул бид бүрдүүлэх материалын талаар маш дэлгэрэнгүй тайлбарладаг. Нэг удаа надтай холбогдсон үйлчлүүлэгч эргэж холбогдоод талархсан сэтгэгдлээ илэрхийлж байсан шүү.

Иргэддээ хандаж юу гэх хэлмээр байна вэ?

Нийт жолооч нартаа хандаж хэлэхэд, та бусдадаа хөдөлгөөнд оролцоход нь саад бүү хийгээрэй, ямар нэг байдлаар гарц хааж зогссон бол холбоо барих утасны дугаараа үлдээгээрэй. Мөн нийт жолооч нар, иргэд, үйлчлүүлэгчиддээ цаг заваа хэмнэх үүднээс автотээврийн нэгдсэн лавлах утаснаас үнэн бодиттой мэдээлэл авах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлье. Бид бүхэн үйлчилгээгээ сайжруулах зорилгын хүрээнд үргэлж богино хугацаанд хэрэгтэй мэдээлэл өгч, цаашид аль болох хүртээмжтэй ажиллахыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж