Хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх боломжтой боллоо

Франц улсын "ACTION MONGOLIA" Төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэг хамтран 395 сая төгрөгний үнэ бүхий “Олимпус” маркийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн шинэ аппаратыг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

     Дурангийн аппаратын өртөгийг "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага 100 хувь  хариуцан гаргасан бөгөөд манай улсын хөдөө орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх сайн үйлсийн аяны хүрээнд дөрөв дэх аймагтаа хөрөнгө оруулалт оруулж  байна. Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппараттай болсноор иргэдийн Улаанбаатар хотод гурав дахь шатлалын эмнэлэгт очиж дурангийн мэс заслын хагалгаа хийлгэдэг хүндрэл чирэгдэлгүй  болголоо.

Энэхүү аппарат, тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулах асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэсэн  Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа танд Дундговь аймгийн нийт эмч ажиллагсад баярлаж талархсанаа илэрхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mohs.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж