Аймаг нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийг чадавхижуулах сургалт боллоо
ЭМСЯ-аас зохион байгуулагдсан ”Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийг чадавхижуулах” сургалт 4-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд болж 21 аймгийн болон Улсын төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хамрагдсан.
Энэ сургалтанд СХЗГ-аас ХХШБГ-ын ахлах мэргэжилтэн, хэмжүүрийн улсын байцаагч П.Цэрэн-Очир, ДДХХБЛ-ийн хэмжүүрийн улсын шалгагч С.Баяржаргал нар “Эрүүл мэндийн салбар дахь хэмжилзүйн үүрэг оролцоо, түүний хууль эрх зүйн орчин” сэдэвт эмнэлгийн салбарт ашиглагддаг хэмжих хэрэгслийг баталгаажуулах эталон тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, хууль эрх зүй, эрүүл мэндийн байгууллагуудад хэмжлийн нэгдмэл байдал хэрхэн хангагдаж байгаа, цаашид хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын түвшинг хуулиар тавигдаж байгаа шаардлагад хэрхэн хүргэх, хяналтаар илэрсэн зөрчил дутагдалын тухай мэдээлэл, зөвлөгөө, ярилцлага хэлбэрээр илтгэл тавилаа.
ЭХ СУРВАЛЖ: www.masm.gov.mn