Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

НБА-н ажил хаялт зарлагдсан өдрөөсөө л хэрэгжиж эхэлсэн бол чөлөөт агент болох хугацаа уламжлал ёсоор 7-р сарын 1-с эхэлсэнгүй. Багийн эзэд болон тоглогч нар дахин ярилцаж тохиролцож чадаагүй нөхцөлд лигийн тоглолтууд явагдахгүй.

Хамгийн сүүлд ажил хаялт 1998-99 оны улиралд тохион, улиралын тоглолт 50 болтлоо багасч байсан. Тоглогч нар тохиролцолд хүрэх хүртэл хүлээх болно гэдгийг Нью Орлеанс Хорнэтс багийн ахлагч Крис Пол төлөөлөн хэлсэн байна. Тэрээр уг нөхцөл байдлаар ингэж хэлсэн байна. “Миний бодлоор энэ нөхцөл байдлыг хэдэн жилийн өмнөөс бэлтгэж байж бий болгосон. Гэхдээ тоглогчдын холбоо боломжит бүх зүйлийг хийх болно. Залууст анхааруулга өгч байсан учраас тэд зүгээр байна” гэжээ.

Ажил хаялт тохиож лигийн тоглогч нар хилийн чанадыг зорих явдал эхэлсэн энэ үед лигийн тод одод Европт тоглох магадлал ихтэй байгаа. Харин Крис Пол “Тоглогчийнхоо хувиар бид үргэлжлүүлэн боломжит байдал, шударга тохиролцоо хийхийн төлөө бүхнээ хийнэ. Шударга тохиролцоо хийн, хөгжөөн дэмжигч нартаа тоглолт үзэх боломжийг өгмөөр байна. Үүнийг л хийх болно.Тохиролцоо гэдгийг бүгд ойлгож байгаа байх. Урт удаан үргэлжилсэн ч хамаагүй, нэг л өдөр бүх зүйл хэвийн болно. Миний хувьд бэлтгэлийн баазын эхний өдрөөс бэлтгэж эхэлнэ. Бэлтгэлээ алдахгүй. Үргэлжлүүлэн хийх ёстой зүйлийнхээ төлөө бэлэн байх болно” гэж энэ асуултанд хариулт өгчээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж