Японы ерөнхий сайд Шинзо Абе өнөөдөр /V.06/ Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Тэд Номхон далайн Курилын арлын маргаан болон энхийн гэрээг хэлэлцэх аж. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Японд хийх удаан хүлээгдсэн айлчлалын тов энэ уулзалтаас тодорхой болох гэнэ.
Япон улс дэлхийн II дайнд бууж өгсний дараа ЗХУ-ын цэргүүд Курилын арлыг эзэлж авсан байв. Курилын арлын маргаанаас үүдэн Япон болон ОХУ-ын хооронд дайнаас хойш одоо болтол энхийн гэрээ байгуулагдаагүй аж. Хоёр орны хооронд худалдаа наймаа, хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээ олон яригддаг боловч арлын маргаанаас үүдэн харилцаагаа батжуулахад саад тулгардаг байна. Түүнчлэн Япон нь маргаантай аралд орчин үеийн цэргийн бааз барих болсон нь ОХУ-ын эсэргүүцэлтэй тулсан юм.
Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын гадаад хэргийн Сергей Лавров Японд айлчилж, Москва хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА