Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Том Круз 49 нас хүрчээ

“Биелэгдэшгүй даалгавар”, “Замбага цэцэг” зэрэг киноны дүрээр алдаршсан жүжигчин Том Круз 49 насны төрсөн өдрөө тэмдэглэж өнгөрсөн ням гаригт Миамийн эрэгт тансаг үдэшлэг зохиожээ. Үдэшлэгт Том Крузийн эхнэр жүжигчин Кэти Холмс, охин Сури болон өргөмөл хүү Коннор нар ирсэн гэнэ. Жүжигчний эхнэр Кэти Холмс Британийн телевизийн баримтат цуврал “Кеннидийнхэн” кинонд Америкийн тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннидийн дүрд тоглосон юм. Харин Том Круз “Флорида” хэмээх шинэ кинонд тоглож байгаа ажээ. Кинонд рок дуучин Стейси Жэксийн амьдралын тухай өгүүлдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж