Эмма Уотсоны дахин боловсруулсан ГОЁЛ

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Эмма Уотсоны дахин боловсруулсан ГОЁЛ

“Гарри Поттер” киноны од Эмма Уотсон "Хувцасны хүрээлэн"-гийн үдэшлэгт ирэхдээ "Calvin Klein" компанийн дахин боловсруулсан экологийн цэвэр материалаар хийсэн  трансформер даашинзаар гангарчээ.

Нью-Йорк хотноо энэ тавдугаар сарын 2-нд болж өнгөрсөн "Met Gala" ёслолд хамгийн гоё хувцаслаж ирсэн хүмүүсийн нэгд Британийн жүжигчин Эмма Уотсон (Emma Watson)-ы нэр багтсан байв. 

"Хувцасны хүрээлэн"-гийн үдэшлэгийн дараа жүжигчин бүсгүй түүний үдшийн гоёлыг "Calvin Klein" загварын ордон Eco Age гэдэг компани хамтран хийсэн тухай бичжээ. Эммагийн хэлснээр уг хувцсыг дахин боловсруулсан экологийн цэвэр материалаар хийсэн гэнэ.

“Миний даашинзыг гурван янзын материалаар бүтээсэн бөгөөд ингэхдээ пластик савыг дахин боловсруулж бэлтгэсэн. Пластикийг дэлхий нийт сөргөөр хүлээж авдаг. "Met Gala" арга хэмжээнд зориулсан миний хувцас бол уран бүтээл, технологи, загварын урлаг хамтран ажиллаж болдгийн тод жишээ боллоо” хэмээн Уотсон бичжээ. Уг ёслол "Шинэ технологийн эрин дэх загварын ертөнц" уриатай байсныг тэр сануулахаа мартсангүй.

Түүний даашинзны товчийг ч дахин боловсруулсан материалаар хийжээ. Хувцасны цээживч хэсгийн дотор хорт  бордоо хэрэглэлгүйгээр ургуулсан хөвөнгийн даавууг ашигласан байна. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж